2011-03-19

Ганцаараа амьдрахад

Толь ичихгүй, Тогоо шаналахгүй
Таваг эвшээлгэхг
үй, TV гомдохгүй
Хутга айхг
үй, Хайч хялалзахгүй
Хундага шартахг
үй, Халбага хөгшрөхгүй
Хана х
өлгүй, Хаалга хумсгүй
Хивсэнцэр з
үүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй
Цай цангахг
үй, Цоож унтахгүй
Цахилгаан зуух даарахг
үй, Цамц даарахгүй
Цонх зугтаахг
үй, Цүнх зугтаахгүй
Ус буцалгагч уйдахг
үй, Унтраалга уурлахгүй
Уртасгагч учирлахг
үй, Утас уйлахгүй
Данх ядрахг
үй, Далавч минь бутрахгүй
Давс гашлахг
үй, Дэр халууцахгүй
Сандал сандрахг
үй, Сэрээ сэрэхгүй
Саван сахалг
үй, Сойз нүдгүй
Салхивч онгойхг
үй, Сам салхилахгүй
Ширээ чихг
үй, Шал хэлгүй
Ш
үүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй
Аяга амрахг
үй, Алчуур инээхгүй
Амьдралд дасахг
үй, Номнууд ярилцахгүй
Чийдэн ш
үдгүй, Чигчлүүр сэнжгүй
Чи минь байхг
үй, Би бухимдахгүй

Галсансүх : Ганцаараа амьдрахад



2011-03-09

аялал -3
аялалыг үгэлжлүүллээ.
сэтгэлийн хаалгыг аяар татан орлоо.сэтгэл илүү тайван байна.тэгэхээр удахгүй бүр ч тайван болох нь тэнгэр цэлмэг гэж ойлгоод,саад бололгүй хаалгыу нь зөөлөн хаагаад гарлаа.

2011-03-07

эргэлзээ/үнэн

хүн бүхний нисэхийг хүсдэг мөрөөдөл нь
магад биес нь мөхөсний дараа биелдэг байх ...

2011-03-06

1,2,3


Бурханлиг байя гэвэл өдөрт нэг удаа,
Хvмvvнлэг амьдаръя гэвэл өдөрт хоёр удаа,
Амьтанлаг явъя гэвэл өдөрт гурван удаа хооллож бай.
Бүлээхэн амьд явснаас
Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч!

2011-03-05

Амьдарч амжих...
халуун бодол,хүйтэн бодол,замбараагүй бодол,сайхан бодол,хөгжилтэй бодол,гунигтай бодол,завхай бодол,гэнэн бодол,жаргалтай бодол,хэцүү бодол, хуучин бодол ,хурц бодол,ялзарсан бодол ,анхилам бодол,мартсан бодол ,биелсэн бодол,бүгд л бодол.

....


Гэр хүйтэн
Хөл хүйтэн
Сэтгэл хүйтэн
Гадаа хүйтэн.
Би ойрдоо тэр чигээрээ хөрөөд,
МУУ ЁР.
Өчигдрөөрөө биеэ ээж
Бүлээцлээ
Маргаашийг өвөртлөөд унтана.

сэтгэл уруу хийсэн аялал 2


аялал үргэлжлэв...
энд яагад ийм чимээ аниргүй байна?
сэтгэлээсээ би сэтгэлээ хайлаа ...
гэтэл сэтгэл минь нуугдчихаж
сэтгэлийн гүнд чимээ аниргүй ганцаардсан айсан байлаа

....

өргөстэй мэт хүмүүс
my days lately: coffee in the dark school eat a little sleep a little coffee in the dark work