2011-03-19

Ганцаараа амьдрахад

Толь ичихгүй, Тогоо шаналахгүй
Таваг эвшээлгэхг
үй, TV гомдохгүй
Хутга айхг
үй, Хайч хялалзахгүй
Хундага шартахг
үй, Халбага хөгшрөхгүй
Хана х
өлгүй, Хаалга хумсгүй
Хивсэнцэр з
үүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй
Цай цангахг
үй, Цоож унтахгүй
Цахилгаан зуух даарахг
үй, Цамц даарахгүй
Цонх зугтаахг
үй, Цүнх зугтаахгүй
Ус буцалгагч уйдахг
үй, Унтраалга уурлахгүй
Уртасгагч учирлахг
үй, Утас уйлахгүй
Данх ядрахг
үй, Далавч минь бутрахгүй
Давс гашлахг
үй, Дэр халууцахгүй
Сандал сандрахг
үй, Сэрээ сэрэхгүй
Саван сахалг
үй, Сойз нүдгүй
Салхивч онгойхг
үй, Сам салхилахгүй
Ширээ чихг
үй, Шал хэлгүй
Ш
үүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй
Аяга амрахг
үй, Алчуур инээхгүй
Амьдралд дасахг
үй, Номнууд ярилцахгүй
Чийдэн ш
үдгүй, Чигчлүүр сэнжгүй
Чи минь байхг
үй, Би бухимдахгүй

Галсансүх : Ганцаараа амьдрахад



No comments:

Post a Comment