2011-04-07

Төсөөлөхүй...

Өдөр сар,
шөнө нар,
Хөл дор тэнгэр,
Толгой дээр газар,
доогуур шувууд сэлж,
дээгүүр загас ниснэ,
анир чимээг чихээр биш
арьсаараа сонсож,
нүдээрээ биш
сэтгэлээрээ дурлаж,
ам биш нүд ярьдаг,
газраас бороо шивэрч,
би эрэгтэй болохсон....Д.Төгсжаргал

No comments:

Post a Comment